2011-06-05
Зөвлөгөө
ямар мэргэжил сонгох вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа байх. Тиймээс эцэг, эхчvvдэд болон хvvхдvvдэд мэргэжлээ зөв сонгоход нь туслах мэдээллийг хvргэж байна.

ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХЫГ ХVНИЙ СОНИРХОЛ ШИЙДНЭ
Мэргэжил бvхэн өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, эмч, сувилагч, багш, асрагч, худалдагч, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, менежер, орчуулагч, хөтөч зэрэг ажил хvнээс харилцааны ур чадварыг илvvтэй шаарддаг. Малчин, тариачин, ногоочин, биологич, геологич, байгаль хамгаалагч, газар зvйч зэрэг нь ургамал, амьтан, байгальтай харилцдаг ажил. Харин оёдолчин,талхчин, барилгачин, замчин, жолооч, засварчин, цахилгаанчин, инженер техникч зэрэг нь техник, эд хэрэгсэлтэй харилцаж ажилладаг. Нарийн бичиг, төрийн албан хаагч, нярав, нягтлан бодогч, хуульч, санхvvч, эдийн засагч гэх мэт нь албан ажил. Дуучин, бvжигчин, жvжигчин, хөгжимчин, зураач, загвар зохион бvтээгч, тамирчин зэрэг нь онцгой авьяас чадвар, нарийн мэргэшил шаарддаг. Тиймээс мэргэжлээ сонгохдоо, тухайн мэргэжлийн онцлогт өөрийн зан чанар, авьяас чадвар тохирох эсэхийг сайтар харгалзах хэрэгтэй. Ирээдvйд мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал.

ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ТАНИХ ВЭ? 
Vvний тулд, мэдлэг боловсрол, ой тогтоолт, тооцоолон бодох чадвар, анхаарал төвлөрvvлэлт, манлайлах, хамтран ажиллах чадвар, хэл, ярианы чадвар, бичгийн чадвар, гарын ур, дvй, хөдөлгөөний эвсэл, гоо сайхан, орон зайн мэдрэмж зэргээ шалгаад vзэхэд илvvдэхгvй. Мөн хvсэл мөрөөдлөө тодорхой болгох, онцлог зан чанараа vнэлэх, сонирхож байгаа, өөрт тохирох мэргэжлvvдийн жагсаалт гаргаад vз. Мөн мэргэжил тус бvрийн тухай сайлар мэдээлэл цуглуулж, ойр дотнынхон болон мэргэжлийн хvнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр мэргэжлийн талаар олон талаас нь эргэцvvлэн бод. Сонгосон мэргэжлээрээ сурч эзэмших төлөвлөгөө гаргаж, эцэг, эхтэйгээ сайтар зөвлөерэй. Ингэснээр мэргэжлээ зөв сонгоход дөхөм болно. Буруу сонголт хийвэл насан туршийнхаа аз жаргал, амжилт бvтээлийг vгvй хийх сөрөг vр дагавартай учир хариуцлагатай хандаарай.

НИЙГЭМД ХЭРЭГЦЭЭТЭЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЭЭРЭЙ
Мэдээж, тухайн мэргэжлийн vнэ цэнэ, vнэлэмж чухал. Тэглээ гээд хvн болгон эдийн засагч, улс төрч байх албагvй. Тодорхой хэсэг нь зам тавьж, барилга барихгvй бол зам, барилгын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан манайд ховор байна. Тиймээс слесарь, засварчин, токарьчин, цахилгаанчин, сангийн ажилчин зэрэг нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшин дотооддоо ажиллаж амьдрах хэрэгтэй. БСШУЯ-наас ч гэсэн ийм бодлого баримтлаж, энэ чиглэлээр суралцагсдыг дэмжин ажиллаж байгаа. 1990-ээд оны vед Монголд орчуулагчын ажил эрэлттэй байсан бол одоо өсөх хандлагагvй болчихож. Өнөөдөр гурван хvний нэг нь гадаадын ямар нэгэн хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байна. Жолооч гэж тусдаа мэргэжил байсан бол одоо хvн болгон машин барьдаг болж. Арваад жилийн өмнө дэлхийн хэмжээнд программ хангамж, мэдээлэл технологийн мэргэжилтэн эрэлт, хэрэгцээтэй байсан бол одоо энэ хандлага тогтворжиж байна. Тэгэхээр тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ цаг хугацааны туршид өөрчлөгддөг гэдгийг бодолцох хэрэгтэй юм. Зарим мэргэжил устаж, шинэ ажлын байрууд гарч ирж байна. Аль ч орны хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх, мэдлэг, чадвараа өөрчилж, нийгэмтэйгээ зохицон хөрвөх чадвартай байх нь чухал.

МЭРГЭЖИЛ БVХЭН САЙХАН
Олон залуус ямар мэргэжил хамгийн их цалинтай вэ, ямар мэргэжил эрэлттэй байна вэ? гэсэн асуултыг тавьдаг. Хариуцлагатай, нийгмийн идэвхтэй байж чадвал ямар ч мэргэжил эзэмшсэн сайхан амьдарч чадна. Хvссэн сургуульдаа сонирхсон мэргэжлийнхээ ангид орж, амжилттай сайн суралцвал та салбартаа амжилт гаргаж чадна гэсэн vг. Мэргэжил хvнийг голдог гэдэг. Тиймээс жилээс жилд нэмэгдэж байгаа шинэ салбарт өөрийгөө сорьж, мэдлэг, боловсролоо өөрчилж, өөрийгөө ямагт хөгжvvлж байх хэрэгтэй.

ШИЛДЭГ ОЮУТНУУД ГАДААДАД СУРАХ БОЛОМЖТОЙ
Хариуцлагатай, сайн суралцдаг оюутнууд хоёр, гуравдугаар курсээсээ барууны өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж болно. Манайхан ийм тогтолцоонд шилжээд нэлээд хэдэн жил болж буй. Шилдэг оюутнуудад ажлын байрны захиалга ирдэг болсон. Чадварлаг залуус гадаадад боловсрол эзэмшиж, тэнд ажиллаж дадлага туршлага хуримтлуулж байна. Хамгийн гол нь суралцаж байх хугацаандаа мэдлэг, чадварын аль алиныг нь сайн эзэмших хэрэгтэй. Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжилдээ дур сонирхолтой хvн салбартаа амжилт гаргах боломжтой. Ихийг мэддэгч тvvнийгээ илэрхийлж чадахгvй бол том дутагдал юм шvv.

Бичсэн: b.dul | цаг: 14:53 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax